Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох хушны самрыг орчин үеийн технологиор боловсруулан, нэмүү өрт...
Чулуутын ам 57 га талбайд -Хуш модны тарьц 220000 ширхэг
Монгол орны Сибирь хушин ой нь нүүрстөрөгч хуримтлуулах, хөрс тогтоох, усны горим зохицуулах, биологийн олон янз байдлын амьдрах орчныг бүрдүүлэх, хушны самрын арилжаагаар орон нутгийн эдийн засгийг дэмжих онцгой ач холбогдолтой. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, ган, ой хээрийн түймэр, хортон шавж, хууль бус ашиглалт, самар бэлтгэлийн механик гэмтэл болон залуу насны модны хомсдол нь байгалийн нөхөн ургалтыг сулруулж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум Ар гав -Хуш модны суулгац 40000 ширхэ
Орон нутгийн өрхүүдтэй хамтран testмод тарилт, хамгаалалтыг хийдэг.
Нөхөн сэргээлтийн талбайн нийт хэмжээ жилээс жилд өсөж байна.
HushKhan нь ойн нөхөн сэргээлт, орон нутгийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлдэг.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын доройтсон Сибирь хушин ойн I үе шатны 1,500 га талбайн экологийн үйл аж...
Нутгийн гаралтай шилмэл эх модны генетикийн нөөцийг сонгон бүртгэж, эх модноос талбай дахь тарьц хүртэлх гарал үүслийг мөрдөх мэдээллийн сан бүрдүүлэх.
Жилд 1.1 сая хүртэл тарьц үйлдвэрлэх үржүүлгийн төвийг хөгжүүлж, үүнээс 940 мянга хүртэл залгаастай тарьц үйлдвэрлэх техникийн чадавх, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бий болгох.
Залгаастай тарьцыг нөхөн сэргээлтэд шууд ашиглах хувилбарыг үрээр ургуулсан тарьц болон хамгаалсан байгалийн нөхөн ургалттай харьцуулан туршиж, нотлогдсон хувилбараар 1,500 га талбайг үе шаттай сэргээх.
Олон клоны төлөөлөлтэй үрийн плантаци байгуулж, төслийн дараах ойжуулалтад гарал үүсэл нь тодорхой, чанартай үр нийлүүлэх урт хугацааны эх үүсвэр бүрдүүлэх.
Түймэр, ган, хортон, малын нөлөө, хууль бус ашиглалтын эрсдэлийг бууруулах орон нутгийн оролцоонд суурилсан хамгаалалт ба эрт сэрэмжлүүлэх тогтолцоо бий болгох.
Газрын эрүүл мэнд, амьдралт, өсөлт, нүүрстөрөгч, биологийн олон янз байдал, ус-хөрсний хамгаалалт, нийгэм-эдийн засгийн үр дүнг хэмжих мониторинг, үнэлгээний системийг хэрэгжүүлэх.
Техникийн аргачлал, өртөг-үр ашгийн нотолгоо, сургалтын хөтөлбөр, түншлэлийн болон холимог санхүүжилтийн загварыг боловсруулж, бусад хушин ойд өргөжүүлэх суурь бүрдүүлэх.
I үе шатны эцсийн болон дараах үнэлгээгээр тогтоосон экологийн, техникийн, санхүүгийн босгыг хангасан тохиолдолд 2033 оноос хойш дахин 1,500 га талбайд загварыг өргөжүүлж, нийт 3,000 га доройтсон хушин ойг үе шаттай нөхөн сэргээх.
UNCCD-ийн газрын доройтлын саармаг байдлын (LDN) гурван үндсэн үзүүлэлт газрын бүрхэвч, газрын бүтээмж, хөрсний органик нүүрстөрөгч болон гангийн бэлэн байдлыг суурь түвшин, харьцуулах талбай, хугацааны цуваагаар хэмжих.
Дархан цаазат Богдхан уулын Чулуутын амны сибирь хүр эрвээхэйнд идэгдэж хатсан шинэсэн ойг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг Дархан цаазат Богдхан уулын хамгааллын захиргаа болон “Нордроуд” ХХК-ын хооронд байгуулсан гэрээны дагуу 60 га талбайд, Хэнтийн нурууны шилмүүст ойн хортон шавж идэгдсэн, түймэр, мод огтлолтонд өртсөн бөгөөд ойг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг 41 га талбайд нийт 101 га талбайд гүйцэтгэв.
Олон улсын туршлагаас авах сургамж Ойн нөхөн сэргээлтэд шилмэл эх модноос авсан залгаасыг шууд их талбайд тарихаас гадна клон үрийн цэцэрлэг байгуулахад ашигладаг. Үрийн цэцэрлэгээс гарал үүсэл нь баталгаажсан үр авч, үр төлийн сорилоор шинж чанарыг нь үнэлсний дараа ойжуулалт, нөхөн сэргээлтэд ашиглах нь олон улсын нийтлэг аргачлалын нэг юм (IUFRO; USDA Forest Service).
Үндсэн инновац
PINE+ төслийн шинэлэг тал нь залгалтыг зөвхөн үрийн пла��тацийн зориулалтаар ашиглах уламжлалт хүрээнээс гаргаж, сонгомол эх модны залгаастай тарьцыг доройтсон хушин ойн нөхөн сэргээлтэд шууд ашиглан бодит талбайд олон жилийн турш үнэлэхэд оршино. Инновацыг тарьсан модны тоогоор бус, амьдралт, өсөлт, эрүүл мэнд, үрлэлтийн хугацаа, нэг амьд модонд ногдох өртөг, экосистемийн сэргэлтийн нэмүү үр дүнгээр батална.
Эх модноос талбай дахь мод хүртэлх дижитал мөрдөлт, олон клоны генетикийн хамгаалалт, харьцуулсан туршилт, хиймэл оюунд дэмжигдсэн зураг шинжилгээг талбайн физик хэмжилтээр баталгаажуулах систем, орон нутгийн гүйцэтгэлд суурилсан хамгаалалт, хувийн хэвшлийн хариуцлагатай үнэ цэнийн сүлжээг нэгтгэж байгаагаараа инновац нь зөвхөн залгалтын ажиллагаанаас өргөн хүрээтэй.
ОХУ-д Сибирийн ��ушны шилмэл эх модноос авсан залгаасаар клон үрийн цэцэрлэг бай...
БНХАУ-д Солонгос хушны (Pinus koraiensis) генетик нөөцийг ex situ аргаар хамгаал...
Канад болон АНУ-д шилмүүст модны клон үрийн цэцэрлэг, үрийн бүсчлэл болон генети...