Чулуутын ам 57 га талбайд -Хуш модны тарьц 100000 ширхэг
Шинжлэх ухаан, технологи, бизнесийн шийдлийг нэгтгэн Монголын хушин ойг хамгаалах, нөхөн сэргээх зорилготой PINE+ төсөл UNCCD COP17-ын үеэр танилцуулагдлаа.
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 энэ сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтлыг бууруулах гарц шийдлээ хэлэлцсэн энэхүү олон улсын чуулганд Монгол Улсын бизнес, төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагууд өргөнөөр оролцсон юм.
Тэдний нэг нь HushKhan брэнд байлаа. HushKhan COP17-д зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулах бус, Монголын хушин ойг хамгаалах, нөхөн сэргээх зорилготой PINE+ төслийг олон улсын түвшинд анх удаа танилцуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг бизнесийн тогтвортой загвартай уялдуулах боломжийг эрэлхийллээ.
HushKhan брэндийн хувьд COP17-д оролцох нь нэг удаагийн арга хэмжээ бус, урт хугацааны зорилгоо олон улсын түвшинд таниулах чухал алхам байв.
HushKhan брэндийн оролцоо үндсэн хоёр зорилготой байлаа. Нэгдүгээрт, Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хийж буй ажлуудаа олон улсад таниулж, экспортын зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, шинэ хамтын ажиллагаа, бизнесийн боломжийг эрэлхийлэх. Хоёрдугаарт, PINE+ төслийн хүрээнд хэрэгжүүлж буй судалгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, суулгац үйлдвэрлэлийн ажлаа танилцуулж, Монгол Улстай ижил төстэй байгаль орчны сорилттой улс орнуудын бизнесийн байгууллага, судлаач, мэргэжлийн байгууллагуудтай туршлага солилцох, хамтын ажиллагааны боломж бүрдүүлэх.
COP17-ын үеэр дэлхийн олон орны төр, засгийн газар, бизнес, судалгааны байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл нэг дор хуран чуулсан нь ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын туршлага судлах, шинэ түншлэл бий болгох үнэ цэнтэй боломжийг олголоо.
HushKhan брэндийн хувьд хушин ойг хамгаалах нь компанийн бизнесийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Тус компани 2015 онд Nord Road LLC-ийн дор байгуулагдаж, анх хушны самар түүж, боловсруулан худалдаалдаг байсан бол 2020 оноос өөрийн брэндийг бий болгож, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээн, орчин үеийн технологиор боловсруулан экспортын зах зээлд гаргаж эхэлсэн.
Өнөөдөр HushKhan бүтээгдэхүүнээ Европ болон Азийн хэд хэдэн улс руу экспортолж байна.
Энэ бизнесийн үндэс болсон хушин ой нь компанийн хувьд зөвхөн байгалийн нөөц бус, урт хугацаанд хамгаалж, хадгалж үлдэх шаардлагатай үнэт хөрөнгө юм.
Иймээс ойг хамгаалах хэрэгцээ нь ямар нэгэн төсөл, санхүүжилтийн мөчлөгөөр хязгаарлагдахгүй. Хуш оршин байвал бизнес оршин тогтноно. Харин хушин ой доройтвол түүнийг түшиглэсэн эдийн засгийн үйл ажиллагааны үндэс мөн адил алдагдана.
Энэ нь PINE+ төслийн хамгийн чухал давуу талуудын нэг юм. Байгаль хамгааллыг бизнесийн урт хугацааны тогтвортой байдалтай уялдуулах.
Тэгвэл " PINE+" төсөл юу хийж байна вэ?
" PINE+ " төслийн зорилго нь зүгээр нэг мод тарихаас илүү өргөн хүрээтэй.
Ирээдүйд өөрөө өөрийгөө хамгаалж, нөхөн сэргээгдэж, үнэ цэнийг бүтээж чаддаг ойг бий болгох нь " PINE+ " төслийн алсын хараа юм.
Энэ бол нэг компанийн төсөл төдий бус, Монголын хушин ойн ирээдүйд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт юм.
2024 оноос HushKhan брэнд "Хушин ой" ТББ-тай хамтран PINE+ төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн үндсэн зорилго нь Монгол орны Сибирийн хушин ойн доройтсон хэсгүүдийг шинжлэх ухаан, технологид тулгуурлан нөхөн сэргээж, цаашид тогтвортой хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
PINE+ төсөл дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжиж байна.
1. Ойн нөхөн сэргээлт
Төслийн эхний үе шатанд 1,500 га талбайг хамруулан сийрэгжсэн болон доройтсон ойн хэсгийг нөхөн сэргээхээр төлөвлөж байна. Зөвхөн мод тарих бус, тарьсан модыг хамгаалах, арчлах, ургалтыг нь хянах, цаашдын төлөв байдлыг тогтмол үнэлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлнэ. Моддын амьд үлдэх түвшинг дор хаяж 85 хувь байлгах зорилт тавьсан.
2. Судалгаа
Нөхөн сэргээлтийн үр дүн зөвхөн тарьсан модны тоогоор хэмжигдэхгүй. Монголын Сибирийн хушны генетикийн онцлогийг судалж, тухайн бүс нутгийн хөрс, уур амьсгалын нөхцөлд хамгийн сайн дасан зохицох чадвартай, өвчин болон бусад эрсдэлийг тэсвэрлэх боломжтой моддыг тодорхойлох нь төслийн чухал хэсэг юм.
Өөрөөр хэлбэл, “ямар мод хаана тарих вэ?” гэсэн асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариу олохыг зорьж байна.
3. Үржүүлэг, суулгац үйлдвэрлэл
" PINE+ " төслийн хүрээнд найдвартай, чанартай үрийн нөөц бүрдүүлж, тухайн бүс нутгийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон орон нутгийн үрээс суулгац үйлдвэрлэх зорилт тавьжээ.
Төслийн үржүүлгийн газар жилд 1.1 сая суулгац үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд үүнээс ойролцоогоор 940 мянга нь сайжруулсан, чанартай суулгац байх юм.
Энэ нь Монгол Улсад ойн нөхөн сэргээлтийн ажлыг зөвхөн нэг удаагийн ажил бус, тогтвортой үргэлжлэх үйлдвэрлэл, судалгаа, менежментийн тогтолцоотой болгох суурь болно.
4. Төслийн цар хүрээг нэмэгдүүлэх
Эхний үе шатанд хуримтлуулсан судалгаа, туршлага, аргачлалд үндэслэн PINE+ төслийн загварыг бусад бүс нутагт хэрэгжүүлэхээр зорьж байна.
Нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсронгуй болгож, илүү өргөн хүрээнд нутагшуулах нь төслийн урт хугацааны зорилгын нэг юм.
Модыг тарихаас илүү, амьд үлдээх нь чухал
Ойн нөхөн сэргээлт гэдэг нь зөвхөн мод тарьсан тоогоор хэмжигдэх ажил биш.
" PINE+" төслийн хүрээнд тарьсан мод бүрийн ургалтыг тогтмол хянаж, зураг авч бүртгэн, тухайн мод хаана, ямар нөхцөлд илүү сайн ургаж байгааг тодорхойлох мод тус бүрийн түвшний хяналтын тогтолцоо бүрдүүлэхээр ажиллаж байна.
Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тарьсан ойг түймэр, хортон шавж болон бусад эрсдэлээс хамгаалах ажлыг хэрэгжүүлнэ.
Учир нь мод тарих нь эхлэл.
Харин түүнийг олон жилийн турш хамгаалж, арчилж, амьд үлдээж, өөрөө бие даан нөхөн сэргэх чадвартай ой болгон төлөвшүүлэх нь жинхэнэ нөхөн сэргээлт юм.
COP17-оос эхэлсэн дараагийн алхам
" PINE+ " төсөл хэрэгжиж эхлээд хоёр жил орчим болж байна. Энэ хугацаанд HushKhan өөрийн үржүүлгийн газартай болж, мод үржүүлгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Гэвч ойн нөхөн сэргээлтийн жинхэнэ үр дүнг хэмжихэд урт хугацаа шаардлагатай. Өнөөдөр тарьсан мод хэдэн арван жилийн дараа ямар ойг бий болгох вэ? Өнөөдөр эхэлсэн ажил олон жилийн дараа үргэлжилсээр байх уу? Түүнийг хамгаалах тогтолцоо бий болж чадах уу?
Эдгээр асуултын хариу нь " PINE+" төслийн амжилтыг тодорхойлох гол шалгуур болно. Иймээс байгаль хамгааллын төслийг зөвхөн богино хугацааны үр дүнгээр бус, олон жилийн турш үргэлжлэх тогтвортой тогтолцоо бий болгосноор хэмжих шаардлагатай.
Энэ ч утгаараа байгаль хамгаалал, бизнес, шинжлэх ухааны огтлолцол дээр PINE+ төслийн урт хугацааны үнэ цэнэ оршиж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум Ар гав -Хуш модны суулгац 40000 ширхэг
Орон нутгийн өрхүүдтэй хамтран testмод тарилт, хамгаалалтыг хийдэг.
Нөхөн сэргээлтийн талбайн нийт хэмжээ жилээс then testing жилд өсөж байна.