
Монголын хушин ойгоос дэлхийн зах зээлд

Эрүүл хүнсээр дэлхийг дайлна
Бид байгаль орчинд ээлтэй шинэ технологиор брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн эрүүл хүнсний хөгжилд хувь нэмрээ оруулна.
Хүндэтгэл, Ур чадвар, Шинэ санаа, Хамтын хүч, Аюулгүй ажиллагаа, Нийгмийн хариуцлага
Байгуулагдсанаас өнөөг хүртэлх гол үйл явдлууд, он тус бүрд зураг + товч өгүүлбэр.

Хуш модны самрыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэн, компанийн цаашдын өсөлт, хөгжлийн суурь тавигдсан.

Анхны экспортоо хэрэгжүүлснээр компанийн бүтээгдэхүүн олон улсын зах зээлд нэвтэрч, экспортын тогтвортой борлуулалтын эхлэл тавигдсан. Мөн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн стандарт олон улсын шаардлагад нийцэх чадвар баталгаажиж, шинэ зах зээл, харилцагчдыг татах боломж нэмэгдсэн

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа олон улсын хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцэж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналт сайжирсан. Ингэснээр хэрэглэгч, харилцагчдын итгэл нэмэгдэж, экспортын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилсэн.
Өмнө нь бүтээгдэхүүнээ бөөний савлагаагаар нийлүүлдэг байсан бол энэхүү үйл явдлаар эцсийн хэрэглэгчид чиглэсэн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Үүний үр дүнд компанийн брэндийн танигдах байдал нэмэгдэж, бүтээгдэхүүний нэмүү өртөг өсөж, дотоод болон гадаад зах зээлд өрсөлдөх чадвар сайжирсан.

Судалгааны ажлын үр дүнд хуш модны ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад шаардлагатай мэдээлэл, аргачлал бүрдэж, компанийн байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг бэхжүүлэх үндэс тавигдсан.

Хүнсний аюулгүй байдал олон улсын жишигт нийцэж, үйлдвэрлэлийн үр ашигэкспортын чадавх дээшилсэн.

Хушны тарьц бэлтгэх, ойг нөхөн сэргээх ажлын анхан шатны туршлага, аргачлал бүрдэж, томоохон хэмжээний нөхөн сэргээлтийн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь судалгаа, практик туршлагыг хуримтлуулсан. Нийт нөхөн сэргээлт хийсэн талбай 100га

Компанийн өөрийн брэндийн жижиглэн савласан бүтээгдэхүүн олон улсын зах зээлд анх удаа нэвтэрч, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл өргөжин, эцсийн хэрэглэгчид чиглэсэн экспортын суурь тавигдсан.

Шинэ савлагааны автомат тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар савлагааны үйл ажиллагаа автоматжиж, үйлдвэрлэлийн бүтээмж болон хүчин чадал нэмэгдсэн. Савлагааны жин, чанарын тогтвортой байдал сайжирч, хүний гар ажиллагаа, алдааны эрсдэл буурсан. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн үр ашиг дээшилж, хөдөлмөрийн зардал хэмнэгдэн, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэн тогтвортой нийлүүлэх боломж бүрдсэн

Бүтээгдэхүүний органик чанар олон улсын түвшинд баталгаажиж, хэрэглэгч, импортлогчдын итгэл нэмэгдэн, экспортын зах зээлээ өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх үндэс бүрдсэн.

Хуш модны самрын тосыг зах зээлд шинээр нэвтрүүлснээр бүтээгдэхүүний нэр төрөл өргөжиж, түүхий эдийн нэмүү өртөг нэмэгдэн, шинэ хэрэглэгчийн сегмент болон зах зээлийг бий болгох боломж бүрдсэн.

Тайванийн органик баталгаажуулалт авснаар бүтээгдэхүүний органик чанар тус зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, Тайвань руу хийх экспортын боломж, хэрэглэгчийн итгэл, брэндийн үнэ цэнэ нэмэгдсэн.
.jpg)
Онцгой эрхтэй борлуулалтын гэрээ байгуулснаар Хонгконгийн зах зээлд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх суваг бүрдэж, брэндийн танигдах байдал, экспортын өрсөлдөх чадвар нэмэгдсэн.
Үйлдвэрийн хаяг, газрын зураг, зургийн цомог, хүчин чадал, ажилтны тоо.
70+
37.7
Эрэгтэй 54%, Эмэгтэй 46%

Олон улсын зах зээл
HushKhan бүтээгдэхүүн Хятад, Солонгос, Европ, Ази болон Америкийн зах зээлд хүрч байна.
2016 — Хятад Компанийн хамгийн анхны экспорт.
2019 — Солонгос
2021 — Герман, Итали, Испани
2022 — Турк
2024 — Тайвань Эцсийн бүтээгдэхүүний анхны экспорт.
2025 — Япон
2026 — Хонконг
Экспортын зах зээл: Хятад, Солонгос, Герман, Итали, Испани, Турк, Тайвань, Япон, Хонконг, АНУ
Монголын хушны самрыг дэлхийд хамтдаа таниулахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Дистрибьютер, импортлогч, жижиглэнгийн түншүүдийг урьж байна.
Хамтын ажиллагаа